ИРЭЭДҮЙ

Подвалын тоглоом монголчуудын олимпийн найдвар болж хувирав

Монголчууд албан ёсоор олимп, тив дэлхийн наадамд медаль хүлээдэг, хардаг топ спортын төрлөө нэгээр нэмлээ. Олимпийн хөтөлбөрт орох нь ердөө цаг хугацааны асуудал болоод буй цахим спортоор Монголын баг тамирчид хэдийнэ цуу алдраа дуурсгаж ирсэн. Үүнийг ч улам нотлох шиг өчигдөр/2023.10.02/ Ханжоу хотноо болж буй 19 дэх удаагийн Азийн наадмын “dota 2”-ийн төрөлд Монголын баг мөнгөн медалийн эзэд болов.

Азийн наадмын хөтөлбөрт багтана гэдэг бол олимпийн наадмын хөтөлбөрт багтах эхлэл.

Арав хүрэхгүй жилийн өмнө нийгмийн хорт хавдар, өсвөр үеийнхэн дундах чимээгүй тахал, донтолт, сэтгэцийн өвчний эх үүсвэр мэт ойлгогдож байсан цахим спортыг монголчууд хүлээн зөвшөөрч эхэллээ. Энэ бүгд нэршлээсээ эхэлсэн. Подвалын PC тоглоом гэж байсан бол одоо цахим спорт гэх нь түгээмэл болжээ. Монголын үе үеийн цахим спортын баг, тамирчид ч сайнтай, муутайгаа хэлүүлэн өнөөдрийн амжилтыг хамтдаа бүтээлээ.4500 хүний суудалтай Ханжоу хотын цахим спортын төвд таван монгол залуу талбайн эзэн орны оддын цуглуулга цагтаа дэлхийн толгойны өвчин болж байсан таван тамирчинтай эн тэнцүү тоглолтыг үзүүллээ. Бүр эхний ээлжийн тоглолтод буулган авч, цэнгэлдэхийг чимээгүй болгосон. Шийдвэрлэх ээлжийн тоглолтод ч илт илүүрхэж, Хятадын хөгжөөн дэмжигчдийг суудал дээр нь өндөлзүүлж байлаа. Ердөө нэг бяцхан алдаа эсрэг багтаа сэргэх боломжийг олгон хувь заяаг шийдсэн. Талбайн эздийн тамирчид ч хөгжөөн дэмжигчдийнхээ “шифи”-г сайтар ашиглаж, өөрсдөдөө давуу байдлыг бий болгосон гэхэд хилсдэхгүй.

Add Your Heading Text Here

Add Your Heading Text Here

Add Your Heading Text Here

Монголын их сургуулиуд дэлхийд ямар чансаатай байна вэ?

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас их дээд сургуулийн үндэсний эрэмбэ чансааг энэ долоо хоногт зарласан. Ингэхдээ олон улсад нэр хүндтэй “Times Higher Education” байгууллага болон Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны хүрээлэнтэй хамтарсан юм. Монголд энэ эрэмбээр сургалтын гүйцэтгэлээрээ 60-аас дээш хувийг хангаж байгаа 18-хан их сургууль бий. Харин 50-иас дээш хувийг хангаж байгаа их сургууль 30 орчим байна. Өнөөдрийн эрэмбэ чансаагаа зарлаж байгаа 61 их сургуулийн 50-иас дээш хувь нь сургалтын чанарт хүрч чадаагүй гэнэ.