АМЬДРАЛ

"Камерын бичлэг, задлангийн хариу хоёрыг л хүлээж байна"

Одоогоос хоёр хоногийн өмнө нэг цэрэг 326 дугаар ангид унтаад сэрээгүй гэх харамсалтай хэрэг гарсан. Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг хийж байгаа бөгөөд одоогоор шалгалтын ажил дуусаагүй байгаа юм. Харин хохирогчийн ар гэрийнхний зүгээс камерын бичлэгтэй танилцах хүсэлт гаргасан. Улмаар өнөөдөр бичлэгтэй танилцах байсан ч хойшлуулсан байна.

Хохирогчийн аав У.ГАНБАТ:

-Бид камерын бичлэг, задлангийн хариу хоёрт л найдаж байна. Нийт 20 гаруй хоногийн камерын дүрс бичлэгийг үзэхэд 1-2 хоног шаардлагатай. Тиймээс одоогийн нөхцөл байдалд үзэхээс миний бие татгалзлаа. Хүүгийнхээ ажил явдлыг дууссаны дараа бичлэгийг үзнэ. Гэхдээ бичлэгийг хүүгээ цэрэгт очсон өдрөөс эхлээд бүтнээр нь үзнэ.

Add Your Heading Text Here

Add Your Heading Text Here

Add Your Heading Text Here

Украины 3 командлагчийг огцруулахаар хэлэлцэж байна

Украины Батлан ​​хамгаалах яам Зэвсэгт хүчний гурван командлагчийг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. “Украинская правда” хэвлэлд мэдээлснээр, Зэвсэгт хүчний эрүүл мэндийн командлагч Тетьяна Остащенко, “Таврия оператив” стратегийн бүлгийн командлагч Александр Тарнавский, командлагч Сергей Наиев нарыг Батлан хамгаалахын сайд Рустем Умеров огцруулах төлөвтэй байна. 

Тетьяна Остащенкогийн хувьд Украины армид эмнэлгийн тусламж үзүүлэхэд оролцсон мэргэжилтнүүд болон сайн дурынхан түүнийг огцруулахыг шаарджээ. Харин Украины сөрөг довтолгооны фронтын нэгийг хариуцаж буй Тарнавский болон Сергей Наиев нарыг огцруулах шалтгаан тодорхойгүй байна. 

Add Your Heading Text Here